Амжилт

Нөхөн олговорын төлөвлөгөө

Хязгааргүй боломж

4Life Compensation Plan

4Life компани нь Life Rewards Plan буюу Урамшууллын хөтөлбөрөөрөө хамгийн шилдэг сүлжээний маркетингийн компани гэж тодорхойлогдсон бөгөөд энэхүү хөтөлбөр нь салбартаа хамгийн өндөр урамшуулал олгодог. Манай энэ Урамшууллын хөтөлбөр нь дангаар буюу хавсарч энэхүү бизнесийг эрхлэгх буй бүгдийг урамшуулан бонус олгодог. Дистрибьютер нар сар бүрийн бонус, хязгааргүй урамшуулал, Бийлдэр бонусын төлбөр, Мастер Бийлдэр аялал, мөрөөдлийн газар амрах тансаг Грэйт Эскэйп аялал зэрэг урамшууллыг хүртэх боломжтой.

Хүндэтгэл

Танд талархснаа илэрхийлж байна!

4Life компанийн дистрибьютерийн хувьд таны амжилтыг бид байнга хүндэтгэж урамшуулдаг билээ. Таны хичээл зүтгэл, тууштай хамтран ажиллаж байгааг тань үнэлэн Таны мөрөөдлийн газартаа тансаг зэрэглэлийн аялалд явуулан амрааж, Олон улсын Их чуулганы үеэр та бүгдийгээ тайзан дээр гарган хүндэтгэл үзүүлдэг ийнхүү манай компанийн уламжлал юм.

Та my4lifesuccess.com вебсайтаар орж манай Хүндэтгэлийн порталтай танилцана уу. Үүнд:
Цол ахиулсан байдал
Тусгай шагнал
Урамшууллын аялал
Дистрибьютер нарын ололт амжилт

Хурал, арга хэмжээ

Та бүхэн оролцох бүрт улам их амжилтад хүрэх болно!

Олон улсын Их чуулган

4Life компанийн зохион байгуулдаг олон улсын Их чуулган нь таныг бусад дистрибьютер нартай холбоо тогтоож сүлжээ үүсгэн ажиллах, тэргүүлэгч лидер нараас суралцах, шинэ бүтээгдэхүүний тухай танилцуулга авах боломжоор хангах зорилготой болно.

Дистрибьютер нарын уулзалт, хуралдаан

4Life компанийн зохион байгуулдаг уулзалт, хуралдаан нь Таныг энэхүү бизнес эрхлэх явцад дэмжлэг үзүүлэх үр дүнтэй арга юм. Та өөрийн оршин суугаа дахь уулзалт, цуглаан ярилцлагад оролцож үр ашгийг хүртэнэ үү.

Төлөвлөгдсөн аялал

Өөрийн бизнесийг бий болгож шаардлагатай хэмжээний болзлын шаардлагыг биелүүлснээр Great Escape мэтийн урамшууллын аялалд оролцох боломжтой юм.

Олон улсын Их чуулган

Манай хамгийн нэр хүндтэй арга хэмжээ.

4Life компанийн олон улсын Их чуулган нь АНУ-ын хотуудад 18 сар тутамд нэг удаа зохион байгуулагддаг билээ.

Эдгээр Их чуулганд оролцсоноор олон ашиг тустай байдаг бөгөөд цөөхөн хэдээс дурдвал:

Хүчирхэг сэдэл төрүүлэн, урам зориг олгоно
Шинэ бүтээгдэхүүнийг танилцуулна
4Life компанийн удирдлагууд болон шилдэг дистрибьютер, лидер нар сургалт зохион байгуулна
Бизнес эрхлэх, амжилтад хүрэх стратегийг эзэмшүүлнэ
Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн дистрибьютор нартай уулзалдаж, танилцах, сүлжээ үүсгэх боломжийг бүрдүүлнэ
Эмзэг бүлгийн хүмүүст туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ
Уралдаанд оролцох, шагнал хожих боломжтой болно
Гайхалтай дурсамжтай болно

4Life20 "Амьдралаа өөрчлье" Их чуулган

Солт Лэйк Сити, Юта муж, 2018 оны 4-р сарын 11-14, Солт Палас төв

Уулзалт, хурал

4Life компанийн зохион байгуулдаг уулзалт, хурлаар бизнесийн боломж, 4Life компанийн бүтээгдэхүүний талаар илүү ихийг мэдэх, мэдээллийн сангаа нэмэгдүүлэх, маш хэрэгцээтэй бизнесийн төлөвлөлтийн стратегийн талаар суралцах зэрэг олон боломжуудыг санал болгодог.

Бид олон төрлийн уулзалт, хурал зохион байгуулдаг бөгөөд видео конференц, бүс нутгийн уулзалт, танилцуулах цуглаан зэрэг хэлбэртэй байдаг. Таны бүс нутагт ойрын үед зохион байгуулагдах хурлын талаар танилцана уу.

Удахгүй зохион байгуулагдах аялал, арга хэмжээ

Платинум оргил болон алтан аялал
Платинум Интернейшенал Даймонд
Австрали буюу Шинэ Зеланд
2017 оны 11-р сарын 3-11

Голд Интернейшенал Даймонд
Шинэ Зеланд
2017 оны 11-р сарын 6-11

2018 оны Олон Улсын Их Чуулган
Солт Палас хурлын төв
АНУ, Юта муж, Солт Лэйк Сити
2018 оны 4-р сарын 11-14

Бүх дистрибьютерийн 1-ээс бага хувь нь урамшууллын аялалын болзлыг хангадаг.